- Цацраг гэж юу вэ?
Цацраг нь бодисын атом буюу цөмөөс долгион эсвэл бөөмлөг хэлбэрээр ялгарсан энерги юм.
- Цацрагийн төрлүүд
Ионжуулагч цацрагууд
- Альфа бөөм
- Бета бөөм
- Протон
- Нейтрон
- Рентген цацраг
- Гамма цацраг
Ионжуулдаггүй цацрагууд
- Нил ягаан туяа/ultraviolet (UV)
- Хэт улаан туяа/infrared (IR)
Ионжуулагч цацраг
Ионжуулагч цацрагийн хор уршгийн хэмжээ нь дараах хүчин зүйлүүдээс хамаарна.
- Цацрагийн төрөл
- Цацрагийн энерги
- Тоо хэмжээ
Ионжуулагч цацрагийг үнэрлэх, харах гэх мэт хүний мэдрэхүйгээр мэдэрч болохгүй зөвхөн тусгай багажийн тусламжтайгаар таниж болно.
- Цацрагийн тухай үндсэн ойлголт
Уран-233, Уран-235, Плутони-239 эдгээрийг цөмийн зэвсэг хийхэд хэрэглэдэг.
- Уран-235 бага энергитэй гамма туяа цацаргадаг
- Плутони-239 болон Уран-233 их энергитэй гамма туяа цацаргадаг
- Плутони-239 нейтрон цацаргадаг
- Хэмжих нэгж
- Цацраг идэвх. Нэгж хугацаанд задарч байгаа цөмийн тоо. Олон улсын системийн нэгж (SI)-д цацраг идэвхийг Беккерель-р хэмждэг.
- Шингэсэн тун. Цацраг нь амьд биетэд үзүүлэх нөлөөг хэлдэг. Өөрөөр хэлбэл амьд биетэд үзүүлж болзошгүй хор хөнөөлийг энэ нэгжээр хэмжинэ.
- Тун гэж нэгж масс-д шингэсэн энергийг хэлнэ
- Тунгийн чадал гэж нэгж хугацаанд шингэсэн цацрагийн хэмжээг хэлнэ.
Тунгийн чадал = Тун/хугацаа
Зв/ц, мЗв/ц, µЗв/ц, нЗв/ц
“м” нь “милли” мянганы нэг,
“µ” нь “микро” саяны нэг,
“н” нь “нано”тэрбумний нэг
- Цацрагийн эх үүсвэрүүд
Хүмүүс байгаль дээр орших фоны цацрагт байнга өртөж байдаг. Мөн хүмүүс цацрагийн хэрэглээг өргөжүүлснээр хүний бүтээсэн хоёрдогч цацрагийн эх үүсвэрийг бий болгосон (цацрагийн эмчилгээ, атомын цахилгаан станц гэх мэт).
- Цацрагаас хамгаалах арга
Хилийн мэргэжлийн хяналтын ажилтнуудын хувьд их хэмжээний цацрагт өртөхгүй байх боломжтой. Хувийн цацраг хэмжигч /PRD/-г хэрэглэж “8” (19µSv/h) буюу түүнээс доош үзүүлэлт гарч байгаа тохиолдолд ажилтан ямар нэгэн аюулд өртөхгүй. Хэрэв PRD “9” (38µSv/h)-г зааж байвал тухайн зүйлийг битүүмжилж, тухайн газарт хамгаалтын бүс татна.
- Цацрагаас хамгаалах үндсэн 3 арга байдаг. Үүнд:
- Цацраг идэвхит материалтай ажиллах хугацааг багасгах
- Цацраг идэвхит материалтай аль болох хол зайнаас ажиллах
- Цацраг идэвхит материалтай ажиллахдаа хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх /хамгаалалтын хувцас,бээлий, нүдний шил зүүх/